УИХ-ын гишүүн З.Мэндсайхан өөрийн бланкан дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд уг бичигт МАН-аас 34, Ардчилсан намаас 31, бусад нам эвслээс 2, нийт 67 УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн билээ. Үүнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр /2025.10.10/ гардуулж өгөх юм.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт УИХ-ын гишүүдийн хэн нь гарын үсэг зурсан баримтыг хүргэж байна.