Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргын асуудлыг хэлэлцсан. Улмаар намын Үндсэн дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа билээ.
Иймд Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд ямар нэгэн намын дотоод сонгууль зохион байгуулахгүй байх чиглэлийг бүх шатны намын байгууллагууд мөрдлөг болгон ажиллах чиглэлийг АН-ын дарга О.Цогтгэрэл хүргүүлжээ.