З.Мэндсайхан: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын дэд даргад өргөн барьж байна

З.Мэндсайхан: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын дэд даргад өргөн барьж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай санал гаргаж буйг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдэгдлээ. 

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, "Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасны дагуу УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний чхулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураар татгалзан шалгуулж, хуулийн байгууллагад хараат бусаар ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх ёсзүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ ард түмний сонгож явуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах УИХ-ын үндсэн зорилт, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллагагааг тасалдуулж байгааг эрс буруутгаж байна.

Ард түмний элчийн хувьд улмсын эрх ашгийн соснирхлыг эрхэмлэн төрт ёс, уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига албан тушаалын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биевлүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг үүгээр гаргасан. Энэ албан бичигт МАН-аас 34, Ардчилсан намаас 31, бусад нам эвслээс 2, нийт 67 УИХ-ын гишүүн гарын үсэг зурлаа. Үүнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж өгнө" гэлээ.