Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна

Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өнөөдөр /2025.10.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах бичгийг одоог хүртэл УИХ-ын гишүүдэд хүргүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна. Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай. Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ ДАРГАлдаг байдал төгсөх болтугай" гэжээ.