Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон. Одоо УИХ-д тангараг өргөж байж бүрэн эрх нь хэрэгжих бөгөөд маргааш /2025.10.10/ чуулганы хуралдаанд танилцуулахаар товлоод байсан. Тэгвэл Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар танилцуулах товыг хойшлуулжээ.
Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад маргаашийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, маргааш өглөө 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ. 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж мөн Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ. Үүний дараагаас 2026 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг. Тэгэхээр томилдог Ерөнхий сайдын асуудлыг эхлээд шийдвэрлэх учраас Б.Энхбаярыг гишүүнийг томилох асуудлыг хойшлуулсан " гэлээ.
ВИДЕО: