АН-ын бүлгийн зарим гишүүд "Д.Амарбаясгаланг хуулийн дагуу шалгуулахыг шаардаж"  лоозонтой чуулганд оролцож байна

АН-ын бүлгийн зарим гишүүд "Д.Амарбаясгаланг хуулийн дагуу шалгуулахыг шаардаж" лоозонтой чуулганд оролцож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.09/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. 

Тэгвэл өнөөдөр чуулганы танхимд АН-ын бүлгийн зарим гишүүд буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнхбат нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хуулийн дагуу шалгуулахыг шаардаж буй лоозонг урдаа тавьжээ. Мөн "Г.Занданшатарын эзэнгүйдсэн төсвийг буцаа", "ЗГ авлигатай бодитой тэмц", "Д.Амарбаясгалан УИХ-ыг удирдах ёс суртахууны эрхгүй" гэх мэт үгтэй лоозонг ширээнийхээ урд байрлуулсан байна.