УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлсэн. Хуралдааны эхэнд Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд УИХ-аар хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар ирэх 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж байна.  

LIVE: