ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: Ард түмний баялгийг "нууц"-д оруулж идэж, уугаад байж болохгүй. Нүүрсний бүх гэрээг ил болгох нь зөв

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: Ард түмний баялгийг "нууц"-д оруулж идэж, уугаад байж болохгүй. Нүүрсний бүх гэрээг ил болгох нь зөв

Өнөөдөр /2025.10.08/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар "нууц"-д оруулсан нүүрсний нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох шийдвэр гарсан. Энэ талаар жилийн иргэдийн байр суурийг бид сонслоо. 

ВИДЕО: 

Засгийн газрын тогтоолд, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөлийн талаар болон уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт тус тус даалгалаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан нийт 32 гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид байгалийн баялаг, бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг ард түмний хяналтад ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон байдаг.