Б.Баасандорж: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж эхэлнэ

Б.Баасандорж: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс ирсэн нэг л асуудал байна. Тэр бол Үндсэн хуулийн 43.1-т заасан шаардлагыг хангасан П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай нарын 50 гаруй гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санал л ирсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын даргатай холбоотой шаардлага, хүсэлт, санал гэх юм уу ямар нэгэн албан бичиг ирээгүй байна. 

Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, баасан гарагт УИХ түүний бүтцийн байгууллага болох байнгын хороо, чуулганаар ярьж эхлэх эрх нь нээгдэнэ. Нам, эвслийн бүлэг, УИХ-ын гишүүд чуулган байнгын хорооны хуралдаа суух үүрэгтэй. УИХ-ын даргын асуудал орж ирвэл Дэгийн хуулиараа явна" гэлээ.