Г.Дамдинням: ОХУ ямар ч нөхцөлд манай улсыг шатахуунаар таслахгүй гэх амлалт өгсөн

Г.Дамдинням: ОХУ ямар ч нөхцөлд манай улсыг шатахуунаар таслахгүй гэх амлалт өгсөн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газраас өнөөдөр шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тогтоол гаргалаа. Гэхдээ энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг. Мөн сүүлийн үед шатахуун тасарлаа гэх мэт мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягт хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргалаа. Бид хэдий ОХУ-аас 100 хувь шахуу импортын түлш, шатахууны хамааралтай, ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан. Миний бие ч Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд бензин, шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Одоогийн байдлаар гэхэд Төмөр замын Толгойт, Рашаанд өртөөгөөр 150 гаруй тонн АИ92 бензин тээсэн вагон ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байгаа. Манай гол нийлүүлэлтийг хангадаг ОХУ-ын Ангаскийн нефт боловсруулах үйлдвэр үйлдвэрт жил тутам ордог засвартаа орсон. Тус засвар ирэх долоо хоногт дуусна. Улмаар нийлүүлэлт хэвийн болно. Бензин, түлш тасалдсан хэмээн олон нийтийг төөрөгдүүлж, зохиомол хомсдол үүсгэж, савлуулахгүй бол нөөц хэвийн байгаа. Хариуцсан салбар яам, ЗГ анхаарч, зохицуулалт хийж буй” гэлээ.

ВИДЕО: