О.Баасанхүү: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээ түдгэлзүүлж, шударгаар шалгуул гэсэн 77 гишүүн байр сууриа илэрхийлсэн байна

О.Баасанхүү: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээ түдгэлзүүлж, шударгаар шалгуул гэсэн 77 гишүүн байр сууриа илэрхийлсэн байна

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр “Улсын их хурлын тухай хуульд УИХ-ын дарга нь УИХ-ын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй байдаг. Өмнө нь М.Энхболд даргыг огцруулах үед нийт гишүүдийн 50 хувь нь хуралдаанаа даргалуулахыг хүсэхгүй байна гээд Х.Баттулга хууль санаачилсан байдаг. Улмаар тус хуулиар УИХ-ын дарга М.Энхболд даргыг огцруулж байсан. Харин одоо бол ёс зүйн талаасаа шаардлага тавиад шаардлагыг биелүүлэхгүй бол хуралдаанаа даргалуулахгүй гэх шаардлага гарах байх. Манай УИХ дахь АН-ын бүлэг нийт 42 гишүүнтэй. Манай намын нийт гишүүн Д.Амарбаясгалан шалгуулсны дараа УИХ-ыг удирдах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол улс төр болон УИХ дахь АН-ын байр суурь. Тэгэхээр манай намын 42 гишүүн дээр өнөөдөр шаардлага хүргүүлсэн 35 гээд 77 гишүүн гэж ойлгож болох байх гэж харж байна. МАН-ын зарим хүмүүс асуудлыг буруу тайлбарлаад байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө ч буруу тайлбарлаад байна. Хэн ч өнөөдөр Д.Амарбаясгалан даргыг хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж хэлээгүй. Нүүрстэй холбоотой авлигал, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудал ярьж буй. Ийм үед өөрөө сайхан шударга шалгуулах хэрэгтэй" гэв.

ШУУД ҮЗЭХ: