Б.Энхбаяр: АТГ нь УИХ-ын бүтцийн байгууллага учир УИХ-ын даргыг бүрэн эрхээ түдгэлзүүлж, шалгуулахыг гишүүд шаардаж байна

Б.Энхбаяр: АТГ нь УИХ-ын бүтцийн байгууллага учир УИХ-ын даргыг бүрэн эрхээ түдгэлзүүлж, шалгуулахыг гишүүд шаардаж байна

Өнөөдөр /2025.10.07/ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагыг нэр бүхий 35 гишүүн хүргүүлсэн. Тэгвэл түүний бүрэн эрх болоод хуулийн ямар заалт байдаг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нэр бүхий гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд шаардлага тавьсан байсан. Энэ шаардлага бол улс төр, ёс суртахууны шаардлага тавьж байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Мөн АТГ, Төрийн аудитын байгууллага нь УИХ-ын бүтцийн байгууллага. Ийм байгууллагат байгаа учир ард түмэнд эргэлзээ үүсгэхгүй шалгуулахыг шаардаж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: