МАН-ын даргын сунгаа даамжирч чуулганы нэгдсэн хуралдаан, УИХ-ын байнгын хороод хуралдаж чадахгүй нөхцөлд хүрлээ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцрох шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж буй. Харин нөгөө талд зарим гишүүд Засгийн газар огцрох шаардлагатай гэж үзэж байна. Тэгвэл энэ үед УИХ-ын гишүүн Ө.Шижирийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр “Би ЗГ эсвэл УИХ-ын даргыг огцруулах шаардлагат аль алинд нь гарын үсэг зураагүй. Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байхад алинд нь ч оролцох шаардлагагүй. Хэн хэнийхээ булхайг дэлгэж ард түмэндээ таниулах хэрэгтэй. Төрийн дээр нам гарчихаар ийм зовлон үүсдэг. 1990 онд төрийн дээр нам байна гэж ардчилсан хувьсгал эхэлсэн. Гэтэл 35 жилийн дараа харахад сүүлийн гурван сонгуульд төрийн дээр нам гарчихсан байна. Намын зовлон төрийн зовлон болоод байна. Аливаа нэг нам гэдэг бол нэг ТББ. Гэтэл нэг ТББ-ын тэргүүнийг сонгох гээд ЗГ гацдаг нөхцөл байдалтай болж болохгүй. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороон дээр ч би байр сууриа илэрхийлсэн. 84 төрийн албан хаагч ирчихсэн байхад төсвийн ерөнхийлөн захирагч нэг ч байхгүй байна. Ийм ёс зүйн зөрчилтэй байж болохгүй. Төсөв хэлэлцээд байх ёстой энэ цаг үед нэг ч сайд олдохгүй байна. УИХ дахь АН-ын бүлэг үндсэн хоёр шаардлага тавиад буй” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: