Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2025.10.06/ Улсын Бага хурал болон Их хуралд ардчиллын төлөөх намуудаас сонгогдон ажиллаж байсан үе үеийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Намын цаашид хэрэгжүүлэх дотоод, гадаад стратеги бодлого болон улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал, ардчиллын үнэт зүйл, үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.