УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр үйлдэж парламентын гишүүд гарын үсэг зурж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт МАН бүлгийн 32, Ардчилсан намын бүлгийн 28, ХҮН намын нэг, Иргэний зориг ногоон намаас нэг нийт 62 гишүүн" гарын үсгээ зуржээ. Хуулийн дагуу 64 гишүүн гарын үсэг зурж байж спикерыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэх юм.