Эдийн засгийн байнгын хорооны хурлын ирц 50 хувьд хүрээгүйн улмаас 09:00 цагт эхлэх ёстой хурал одоог хүртэл эхлээгүй байна

Эдийн засгийн байнгын хорооны хурлын ирц 50 хувьд хүрээгүйн улмаас 09:00 цагт эхлэх ёстой хурал одоог хүртэл эхлээгүй байна

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.07/ 09:00 цагт хуралдаж, ирэх оны төсөв болон Азийн хөгжлийн банк хороонд байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төсөл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч ирц хүрээгүйн улмаас хурал эхлээгүй байна. 

Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар энэ өдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл/Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэүргэлжилнэ/, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр байв.  Гэвч 32 гишүүн суух ёстой хурлын ирц 50 хувьд хүрээгүйн улмаас 09:00 цагт эхлэх байсан хурал одоог хүртэл эхлээгүй байна.