МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсангүй

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсангүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг.

Энэ дагуу өнөөдөр /2025.10.06/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах ёстой байсан. Гэтэл МАН-ын бүлэг дотоод зөрчилдөөнөөсөө болж хуралдсангүй. Харин Ардчилсан намын бүлэг хуралдсан бөгөөд тус бүлгийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй албаныхан оролцож  эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.