О.Цогтгэрэл:  МАН олон жил ажил хийлгүй хулгай хийснийх нь хор гарч байна

О.Цогтгэрэл: МАН олон жил ажил хийлгүй хулгай хийснийх нь хор гарч байна

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрыг огцруулах асуудлаар албан ёсоор ярилцаагүй. Аливаа асуудлаар Ардчилсан нам аль болох нэгдмэл, зарчмын байр суурийг илэрхийлнэ. Манай бүлгийн гишүүд Ардчиллын талд, Ардчилсан намын талд, Монголын талд зогсоно гэж үзэж байгаа. Хамтын шийдвэрийг гарсан үед нь мэдээлээд явна. МАН олон жилийн турш мөрийн хөтөлбөрөөр ард иргэдийг хууран мэхэлсний гор гарч байна. Ажил хийлгүй 10 гаруй жил хулгай хийснийх нь хор гарч байна гэж үзэж байгаа. Чуулган хуралдахгүй байгаа нь УИХ-ын удирдлагын асуудал. Ардчилсан намын бүлэг завсарлага аваагүй. Бүлэг болон улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг биелүүлж ажиллана. Түүнээс бид бойкот хийгээгүй, завсарлага  ч аваагүй. Манай бүлэг өнөөдөр улсын эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын талаар хэлэлцээд тарлаа. Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцоод явна. Гэхдээ  авлигын хэрэгт нэр холбогдсон хүн  УИХ-ын индэрийг ашиглах зохимжгүй, ёс суртахууны эрхгүй учир өөр даргын удирдсан хуралд оролцоод явна гэж байгаа. Хоёрдугаарт, МАН-ын асуудлаас болоод төсөв эзэнгүйтчихлээ. Хэн хэлэлцүүлэх юм. МАН-ын дотоод асуудал Монголыг эзэнгүйтүүлж байна. Төсвийг татаад илүү сайжруулаад гурав хоногийн дотор дахин өргөн барих хэрэгтэй. Төсөв дэхь үргүй зардлыг танаж, урсгал зардлыг бууруулж, зардлаа багасгаад гурав хоногийн дараа дахин өргөн барьж хэлэлцүүл гэж байгаа. Түүнээс төсвийг гацааж, батлахгүй байх хуулийн агуулгагүй шүү" гэлээ. 

ВИДЕО: