"5 хувийн хөнгөлөлтийг 50 доллар болгон өсгөж, 36 их наядын алдагдалтай гэрээ байгуулсан"-ыг шалгах УИХ-ын тогтоолд Ч.Лодойсамбуу нар гар үсгээ зуржээ

"5 хувийн хөнгөлөлтийг 50 доллар болгон өсгөж, 36 их наядын алдагдалтай гэрээ байгуулсан"-ыг шалгах УИХ-ын тогтоолд Ч.Лодойсамбуу нар гар үсгээ зуржээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар төмөр замын хил холболтын гэрээг хянаж, шалгах түр хороо байгуулахаар УИХ-д хандах гэж байгаа талаараа өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар УИХ-ын Ж.Баярмаа, “Гэрээг батлах үеэр үнийн талаар би маш олон удаа асуусан. Эрдэнэс тавантолгойн урт хугацааны үнийг жишиг болгоно гэж хэлж байсан боловч яг хэдээр тогтоож байгааг огт хэлээгүй. Худалдах, худалдан авах гэрээг нууцалсан эсэхийг тогтоомоор байна. Үнэн эсэх нь тодорхойгүй явж байгаа олон асуудлуудыг нягтлах ёстой. Магадгүй энэ гэрээ нууцлалд орсон бол түр хороо байгуулж албан ёсоор авах хэрэгтэй байх" гэсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Д.Ганбат нар Нүүрсний үнэтэй холбоотой ажиллах УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн X хуудастаа, "36 их наядын алдагдалтай гэх нүүрсний гэрээг нууцаас гаргаж, хянан шалгах Түр хороог байгуулахаар Д.Ганбат гишүүний хамт гаргасан санаачилгад үзэл санаандаа үнэнч GenZ нэгдлээ. Айлын тал биржийн үнээс 5 хувиар л хямдруулж авахыг хүлээн зөвшөөрсөөр атал яагаад 50 орчим доллар болчихсон зэргийг шалган судлах юм. Шударга бус, хулгай, луйврын эсрэг тууштай байгаад баярлалаа"  хэмээн мэдэгджээ.