Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 6-10-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлууд дунд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилохыг хэлэлцэх асуудлыг багтаажээ. Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагт Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж буй асуудлыг хэлэлцэх аж.