МАН-ын даргад өрсөлдөж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн холбогдсон байж болзошгүй нүүрсний асуудал олон нийтийн анхааралд ороод буй. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс "Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын индрийг МАН-ын дотоод сонгуульдаа ашиглавал АН-ын бүлэг чуулганд оролцохгүй" гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Харин АН-ын бүлгийн тус шийдвэрийг хэн нэгний шахалт, даалгавраар хийгдэж байна хэмээн хардах зарим улс төрчид ч байгаа юм. Энэ тухай зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч мэдээлж буй. Тэгвэл энэхүү хардлагад УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл, "Би хэний ч биш АН-ын талд ардчиллын талд, зарчмын талд, Монголын талд зогсоно. Хэн нэгнийг зусардах, хэн нэгнээр халамжлуулах өчүүхэн ч шаардлагагүй. Шударга байхдаа хүчтэй" хэмээн мэдэгджээ.
Би хэний ч биш АН-ын талд ардчиллын талд, зарчмын талд, Монголын талд зогсоно.
— Tsogtgerel Odon (@Tsogtgerel_O) October 3, 2025
Хэн нэгнийг зусардах, хэн нэгнээр халамжлуулах өчүүхэн ч шаардлагагүй.
“Шударга байхдаа хүчтэй” pic.twitter.com/Q9fTThMDoj