Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүн Б.Баярбаатар МАН-ын Хяналтын хорооны даргынхаа ажлыг хүлээлгэн өгөх ёстой

Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүн Б.Баярбаатар МАН-ын Хяналтын хорооны даргынхаа ажлыг хүлээлгэн өгөх ёстой

2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 11-т бичигдэн УИХ-ын гишүүн болсон Б.Баярбаатар нь УИХ-ын гишүүн мөн Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Дээрхээс гадна тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хийж байсан МАН-ын Хяналтын хорооны даргын ажлаа өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй  байна. Үндсэн хуулийн 29.1-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн байдаг. 

Тиймээс Б.Баярбаатар нь Үндсэн хуульд заасны дагуу МАН-ын Хяналтын хорооны даргын орон тооны ажлаа хүлээлгэн өгөх ёстойг зарим гишүүд сануулж байна. Цаашлаад МАН-ын дүрэмд "МАН-ын Хяналтын хорооны дарга нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заажээ.