Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүрэнчулууны Батбаярыг өчигдөр /2025.09.29/ томиллоо.
-
2007-2009 онд Улаанбаатар шуудан ХХК-д менежер, -
2009-2012 онд Гадаад харилцааны яаманд атташе, -
2012 онд Байгаль орчин, ногооны хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн, -
2012-2014 онд Гадаад харилцаааны яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, -
2014-2015 онд Барилга, хот байгуулалтын яаманд ахлах мэргэжилтэн, -
2015-2020 онд Иксиллион ХХК-д менежер, -
2015-2016 онд Айхотел ХХК-д гүйцэтгэх захирал, -
2016-2024 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, -
2017-2020 онд Юнайтед Брокастинг Корпорэйшн ХХК-д гүйцэтгэх захирал, -
2018-2025 онд Сонгомол болон уламжлалт морин спортын холбоонд Ерөнхий нарийн бичгийн дарга, -
2022-2025 онд Монгол Тайландын бизнес форумд ерөнхий нарийн бичгийн дарга, -
2024-2025 онд Чингис хаан адвертурс ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан байна.