Ж.Баярмаа: УИХ-ын дарга нэр холбогдоод буй асуудлаа шалгуулж тодорхой болгохгүй бол парламентын хүчийг сулруулах эрсдэлтэй

Ж.Баярмаа: УИХ-ын дарга нэр холбогдоод буй асуудлаа шалгуулж тодорхой болгохгүй бол парламентын хүчийг сулруулах эрсдэлтэй

Өчигдөр болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн өргөтгөсөн хурлын талаар зарим асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.

Тэрбээр, “Хоёр асуудлаар шийдвэр гаргасан. Нэгдүгээрт УИХ-ын даргын нэр холбогдоод байгаа асуудлуудыг шалгаж тогтоох хүртэл УИХ даргалах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байгаа. Эсрэгээрээ гэм зэмгүй нь тогтоогдвол ямар ч асуудал байхгүй. Хууль хүчний байгууллага үтэр түргэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоохгүй бол парламентын хүч сулрах аюултай байна. Түүнчлэн төсвийг буцааж татаад дхин оруулж ирэхэд асуудал байхгүй" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: