Бага хурлын гишүүдэд огт харагдаагүй "Л.Оюун-Эрдэнийн МАН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл" хоёр өдрийн дараа ил болов

Бага хурлын гишүүдэд огт харагдаагүй "Л.Оюун-Эрдэнийн МАН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл" хоёр өдрийн дараа ил болов

МАН-ын Бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. Хурлаар намын даргын асуудлыг хэлэлцсэн юм. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нь намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өгөөгүй бөгөөд өргөдлийг нь хэлэлцүүлэх ёстой байсан ч огт хэлэлцээгүй гэж Бага хурлын зарим гишүүд мэдээлсэн.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ нь намын даргаас чөлөөлөгдөхөд бэлэн гэж аман байдлаар хэлснээс биш бичгээр мэдүүлсэн өргөдлийг МАН-ын Бага хуралд танилцуулж, хэлэлцээгүй бөгөөд өргөдлийг хүлээж авсны дараачаар дараагийн намын даргын асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хууль, журмын дагуу яваагүй хэмээн хуульчид, Бага хурлын гишүүд тайлбарлаж буй. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн намын даргаас чөлөөлөгдөх өргөдөл өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд ил болов. Тухайн өдөр Бага хурлын гишүүдэд огт харагдаж үзэгдээгүй, хэлэлцээгүй уг өргөдөл Бага хурал болж өндөрлөснөөс хоёр өдрийн дараа ийнхүү ил болж байна.