Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам “Chinggis Khan Cup” гольфийн нөхөрсөг тэмцээнийг дөрөв дэх удаагаа 2025 оны есдүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.
Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд 10 гаруй улсын дипломат ажилтнууд болон АНУ-ын Төрийн Департамент, Батлан хамгаалах яам, бизнес, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 50 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнийг үндэсний үйлдвэрлэгч “АПУ ХК” дөрөв дэх жилдээ ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад “Чингис Хаан” шилжин явах цом, ивээн тэтгэгч байгууллагын бүтээгдэхүүний дээжээс гардуулж, тэмцээний үеэр үндэсний соёл урлагийн тогтолтыг зохион байгуулав.
Элчин сайд Ө.Батбаяр Batbayar Babero Ulziidelger тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь АНУ-д суугаа гадаад орнуудын ЭСЯ-ууд, АНУ-ын төрийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ эх орноо сурталчлах томоохон үйл ажиллагаа болж буйг онцлов.