Улс төрд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлаар УИХ дахь АН-ын бүлэг, Удирдах зөвлөл өргөтгөсөн хурал хийсэн.
Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, "АН-ын улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН бүлэгт чиглэл өглөө. УИХ дахь АН бүлэгт хоёр заалт бүхий чиглэл өгсөн. Тодруулбал, эрх баригч МАН-ын даргын сонгууль нь тус намын асуудал бус Монгол улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдалд хүрлээ. Иймд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой авлига, албан тушаалаа хууль бусаар ашигласан зэрэг мэдээлэлд холбогдох байгууллагууд шалгалт хийж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Асуудал эцэслэгдэн шийдэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах эрх зүйн үндэсгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн МАН албан ёсны даргатай болох хүртэл УИХ, ЗГ-ын зөрчилдөөн нь улам даамжирлаа. Ингэснээр парламентаар хэлэлцэх ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг чухал асуудлууд хариуцах эзэнгүй болж, улс эх орны ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд ирэх оны төсвийн төслийг татахыг МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна” гэсэн юм.
ВИДЕО:
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн X хуудастаа, "Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ. Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. "Харин надтай холбоотойгоор зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" гэж мэдэгджээ.
МЭДЭГДЭЛ
— Д. Амарбаясгалан (@AmaraaDshzvg) September 29, 2025
Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.
Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй үндсэн хуулийн зарчимтайг Та…