Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг, улс төрийн зөвлөлтэйгөө хамтран өргөтгөсөн хуралдааныг хийсэн. Хуралдаанаар сүүлийн үед өрнөж буй улс төрийн асуудлыг хэлэлцсэн юм. Тус хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн болоод ямар дүгнэлт гаргасан талаар АН-ын ЕНБД Н.Ганибалаас тодрууллаа.
Тэрбээр “Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албан ёсны нэгдсэн мэдээлэл өгнө. Улс төрийн зөвлөлөөс намын даргадаа тодорхой чиглэл өглөө. Гол асуудал нь өнөөдрийн өрнөж буй асуудал зөвхөн МАН-ын асуудал биш байна. Энэ намын даргын төлөөх өрсөлдөөн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал болжээ. Яг улсын төсөв хэлэлцэж буй энэ үед намын дотоод асуудалдаа хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж байна. Энэ бүхэн Монгол төрийн олон асуудлыг харуулж байна. Хууль дээдлэх бодлого алдагдсан байна. Тодорхой бус асуудлууд нь Парламентын нэр хүндийг унагааж, олон нийтийн итгэлийг бууруулж байна. Улс төрийн зөвлөл бол гүйцэтгэх төв байгууллага. Энэ хүрээндээ УИХ дахь АН-ын бүлэгтээ зөвлөмж гаргалаа. Жил бүрийн 11 сарын 15-ны дотор төсвийг батлахгүй бол УИХ тарах асуудал үүснэ. УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд хоёр нь тэмцэлдэж буй үйлдэл нь намын даргын тэмцэл төдий асуудал биш. Энэ нь эргээд УИХ, ЗГ асуудал болоод байна. МАН бага хурлаар хоёр нэр дэвшигч АН хамтрахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн байсан. Манай нам ч гэсэн ЗГ-т хамтарч ажиллахгүй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: