Саудын Араб дахь дипломат паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Саудын Араб дахь дипломат паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал Бин Фархан Аль-Саудтай энэ сарын 26-нд уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд “Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Түүнчлэн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд өмнө тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.