Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр: МАН-ын даргыг сонгох процесс эхнээсээ дуусах хүртэл хууль, журмын маргаантай болсон

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр: МАН-ын даргыг сонгох процесс эхнээсээ дуусах хүртэл хууль, журмын маргаантай болсон

МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр өнөөдөр /2025.09.29/ Бага хурлын талаар мэдээлэл өглөө. 

ШУУД: 

Тэрбээр, "МАН-ын Бага хурал эхэлсэн цагаасаа эхлээд хуулийн зөрчилтэй явсан. Дүрмийн дагуу эхлээд хэлэлцэх асуудлаа баталсан. Үүнээс өмнө Л.Оюун-Эрдэнэ намын даргын ажлыг өгөх асуудал нээлттэй гэдэг зүйлийг ярьсан. Улс төрийн намын тухай хуулийн 17.6 дахь хэсэгт заасны дагуу төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал нь тухайн намын дүрэмд заасны дагуу намын даргыг сонгох эрхийг олгосон. Мөн ямар тохиолдолд Бага хурал намын даргыг сонгож болох вэ гэхээр намын даргын орон гарвал сонгож болно гэж заасан. Тэгэхээр "орон гарна" гэдэг асуудлыг шийдээгүй байж Л.Оюун-Эрдэнэ намын дарга нь ажлаа өгөх нээлттэй шүү гэдэг агуулгыг л хэлсэн. Ингээд үргэлжлүүлээд тооллогын комисс дээр олон алдаа дутагдал, зөрчлүүд гарч ирсэн.

Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу болон дүрэмд заасны дагуу яагаад ажлаа өгч байгаа, өгч байгаа бол өргөдлөө бичгээр өгсөн юм уу, хүсэлтээр гаргасан юм уу гэдэг асуудлыг огт яриагүй. Одоог хүртэл аливаа нэгэн байдлаар намын даргын өргөдөл харагдаагүй.

Тайлбарлахдаа амаараа хэлсэн юм чинь болсон гэдэг агуулгыг яриад байгаа. Л.Оюун-Эрдэнэ дарга хэрвээ хүсэлтээ өгч байгаа бол хүсэлтийг нь баталгаажуулаад тогтоол эхэлж гаргаад, орон тоо гарсан учраас дараагийн санал хураалтаа явуулах ёстой юм биш үү гэсэн асуултыг маш олон хүн асуусан. Эхлээд чөлөөлсөн нэг тогтоол, дараа нь сонгож баталсан нэг тогтоол гээд бэлдчихсэн байсан. Гэтэл сонирхолтой нь нэг тогтоол дээр хоёуланг нь оруулаад, чөлөөлсөн тогтоолыг нэгдүгээр заалтаар, хоёрдугаар заалтаар баталсныг нь оруулчихъя гэсэн зүйлийг ярьж байна. Үүний арын хуулийн ньюанс маш ойлгомтой. Аль нэг нэр дэвшигч гуравны хоёрын санал аваагүй учраас намын даргыг батламжлах хуулийн болон дүрмийн үндэслэл байхгүй. Гэтэл чөлөөлсөн болон батлагдсан заалтыг нэг тогтоолд оруулчихаар хэн нэгэн сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга маань хэвээрээ байх үндэслэлтэй. Ингээд санал хураалт болоход тооллогын журмыг баталсан. Тооллогын комиссд тооллогын журам батлах эрхийг дүрмээр, журмаар, хуулиар олгосон нэг ширхэг ч заалт байхгүй. Гэтэл тооллогын комисс хуулиар зохицуулаагүй юм чинь бид дураараа баталчих боломжтой юм биш үү гээд баталчихаж байгаа юм" гэлээ.