Өнгөрөгч Бямба гарагт болсон МАН-ын Бага хурал нийгэмд нэлээдгүй маргаан дагуулаад байна. Тэгвэл Ардчилсан намаас Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлыг яг одоо /2025.09.29/ Төрийн ордонд зарласан байна. АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь бүлгийн хурлаар улс төрд өрнөөд буй цаг үеийн асуудлыг хэлэлцэж магадгүй байна.