УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

Иргэн Ц.Батболд D.Parliament.mn платформ дээр УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно.”

Өргөдөл гаргагчийн уг заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байгаа нь нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзжээ. Өргөдөл нь 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.

Та өргөдөлд ЭНД дарж гарын үсгээ зурах боломжтой.