Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгожээ

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгожээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, XX зууны утга зохиолын томоохон төлөөлөгч Ш.Сүрэнжавын дурсгалын талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр нээлээ. 

Шаравын Сүрэнжавын дурсгалын талбайд их яруу найрагчийн “Би тэнгэрийн хүү”, “Нэр”, “Ээж минь”, “Амьдрал минь, би чамд хайртай”, “Бүсгүйчүүл”, “Миний нутгийн бараа”, “Намуун үдэш”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Арав дахь хавраа үдье”, “Нэрээр хийсэн шүлэг”, “Дөрвөн мөрт” зэрэг олон сайхан бүтээлийг уншиж танилцах боломж бүрдүүлжээ. Мөн гурван метрийн өндөртэй хүрэл гэрэлт хөшөөг Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан болон нэрт соён гэгээрүүлэгч Б.Ренчин агсны ач хүү уран барималч Б.Дэнзэн нар урласан байна.