Өчигдөр /2025.09.27/ эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.28/-ийн 05:00 цаг хүртэл хуралдаад завсарласан байна.
Уг хурлаар, Л.Оюун-Эрдэнэ "МАН-ын даргын ажлаа өгнө" гэж мэдэгдсэн ч, түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэхгүйгээр Монгол ардын намын даргад нэр дэвшигчдийг тодруулж, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нараас асуулт асууж, хариулт авсан байна. Ингээд МАН-ын Бага хурлын 420 гаруй гишүүд дотор санал хураахад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хэн нь ч гуравны хоёрын саналыг авч чадаагүй байна.
Иймд өнөөдөр /2025.09.28/ үргэлжлүүлэн Бага хурал нь хуралдах төлөвтэй байна. Уг хурлаар МАН-ын даргад нэр дэвшигчид дээр дахин санал явуулах эсвэл МАН-ын Их хурлаар намын даргаа тодруулах эсэхээ шийдэж магадгүй юм. Нөгөөтэй, Л.Оюун-Эрдэнийн МАН-ын даргын ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг нь хэлэлцэж, түүний чөлөөлөхгүйгээр Монгол ардын намын даргад нэр дэвшигчдийг тодруулсан нь Улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа эсэх нь маргаан дагуулж магадгүй байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ: