МАН-ын даргад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд хуралдааныг түр завсарлууллаа

МАН-ын даргад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууссан бөгөөд хуралдааныг түр завсарлууллаа

Өнөөдөр /2025.09.27/ 12.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Үдээс хойшхи хуралдаанаар МАН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар үг хэлж, мэтгэлцсэн. Үргэлжлүүлэн Бага хурлын 26 гишүүн нэр дэвшигчдээс асуулт асуухаар бүртгүүлсэн бөгөөд асуулт хариулт дөнгөж сая дууссанаар хуралдааныг завсарлууллаа. 

 21:45 цагт хуралдааныг үргэлжлүүлэн Бага хурлын гишүүд үг хэлж эхлэх аж. Тун удахгүй үг хэлэх гишүүдийн тоог бүртгэнэ.