БАГА ХУРАЛ: МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар дэвшинэ гэдгээ илэрхийллээ

БАГА ХУРАЛ: МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар дэвшинэ гэдгээ илэрхийллээ

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох гэсэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжилжээ. Үүнд, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, аймгийн намын хорооны дарга зэрэг гишүүд, албан тушаалтнууд багтаж байна. Бага хуралд төлөөлөгчдийг шинээр сонгосон тухай тогтоолыг баталснаар, шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд VIII хуралдаанд саналын бүрэн эрхтэй оролцох боломж нь нээгджээ. Хэлэлцэх асуудлын дарааллаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдсэн бол, МАН-ын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэв.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө