ШУУРХАЙ: Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад албан ёсоор нэрээ дэвшүүллээ

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад албан ёсоор нэрээ дэвшүүллээ

МАН-ын үндсэн дүрмийг шинэчлэх, даргыг сонгох Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Үдээс өмнөх хуралдаанаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, Бага хурлаас гарсан 49 гишүүний орны гишүүнийг сонгох санал хураалтыг явуулсан. 

Харин үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэн үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад албан ёсоор нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "МАН-ын байрнаасаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд намын даргад нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарлаж байна" гэв. Түүнээс гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мөн МАН-ын даргад нэрээ дэвшүүлж буйгаа зарласан билээ. Тэгэхээр гол өрсөлдөөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын дунд болох нь тодорхой боллоо. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө