МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ 12:30 цагт эхэлсэн. Тус МАН-ын Бага хурал 428 төлөөлөгчтэй бөгөөд 80 гаруй хувийн ирцтэйгээр үргэлжилж буй.
Түүнчлэн Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нар ажиллаж байна. Тэгвэл дөнгөж сая намын дарга Л.Оюун-Эрдэнэ "намын даргаас буух өргөдлөө өгөхөд бэлэн" хэмээн мэдэгджээ. Бид хурлын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.