Ө.Золбаяр: Өнгөрсөн зургаадугаар сард МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Энэ бол дефакто шийдвэр гарсан гэсэн үг

Ө.Золбаяр: Өнгөрсөн зургаадугаар сард МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Энэ бол дефакто шийдвэр гарсан гэсэн үг

МАН-ын даргыг сонгох бага хурлын гишүүдийн хурлаар Ө.Золбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр, “Намын даргад нэр дэвшиж буй хоёр хүн хоёулаа төрийн өндөр албан тушаалтан. Хоёулаа үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн. Намын дүрэмдээ намын дарга хүн Ерөнхий сайд болно, Ерөнхий сайд нь намын дарга байна гэсэн заалт байдаг. Харин УИХ-ын дарга намын дарга байна гэсэн зарчим байхгүй. УИХ-ын дарга намын дарга болсон тохиолдол хэд хэд байсан. Намын даргад нэр дэвшиж буй хоёр гишүүний аль нэгийг нь онцолж хэлж чадахгүй нь. Намын дүрмээ мөрдөж, дотоод эв нэгдлээ хангах хүн намын дарга болох хэрэгтэй. Хууль, шүүхийн байгууллагад улс төрчид нөлөөлөх явдлыг зогсоох ёстой. Өнөөдөр өвлийг дулаахан давах, цалин орлого нэмэгдэж, иргэдийн амьжиргаа дээшлэх чухал болохоос намын дотоод асуудал тийм ч сонин биш. Өнгөрсөн зургаадугаар сард МАН-ын бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон.

Энэ бол дефакто шийдвэр гарсан гэсэн үг. МАН аливаа асуудалд төвийг сахиж шийдвэр гаргасаар ирсэн энэ удаад ч мөн адил тийм шийдвэр гарна бодож байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болгож, дарангуйлал тогтоох гэсэн санаархал байхгүй. Ерөнхийлөгч  хоёргүй утгаар чуулганаар байр сууриа илэрхийлсэн" гэв.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө