МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 12:00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-нд зарлагдсан байна. Иймд яг одоо Бага хурлын гишүүд "Тусгаар тогтнолын ордон"-нд хүрэлцэн ирж эхлээд байна.
ШУУД:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ ил тод зарласан бол Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх нь тодорхой байгаа. Өнөөдрийн хурлаар МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцогдоно. Харин энэ босгыг хэн ч давж чадахгүй бол намын шинэ дарга 45 хоногийн дараа болох МАН-ын Их хурлаар тодрох юм.
Тэгвэл өнөөдөр болж буй МАН-ын Бага хурал маргааш /2025.09.28/ ч үргэлжилж магадгүй байна.
Харин МАН-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалангийн зүгээс Бага хурлаараа МАН-ын даргыг тодруулж, асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа бол Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд МАН-ын Их хурлаар шийдэх ёстой гэсэн байр суурьтай байж магадгүй байна.