МАН-ын Бага хурал өнөөдөр 12:00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-нд зарлагджээ

МАН-ын Бага хурал өнөөдөр 12:00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-нд зарлагджээ

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гараг /2025.09.20/-т хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус намын Бага хурлыг өнөөдөр /2025.09.27/ хуралдуулахаар шийдвэрлэсэн. Иймд МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 12:00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-нд зарлагдсан байна.

Өнөөдөр болох хурлаар Л.Оюун-Эрдэнэ намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар дараагийн даргаа тодруулах юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ ил тод зарласан бол Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх нь тодорхой байгаа. МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцогдоно. Харин энэ босгыг хэн ч давж чадахгүй бол намын шинэ дарга 45 хоногийн дараа болох МАН-ын Их хурлаар тодрох юм.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө