Т.Дүүрэн: Энэ талаар ярихгүй гэдэг тохироогоор би өөр хэрэг хүлээж суллагдсан

Т.Дүүрэн: Энэ талаар ярихгүй гэдэг тохироогоор би өөр хэрэг хүлээж суллагдсан

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн ярилцлагад орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын нэр холбогддог зарим асуудлыг сөхсөн. Тухайлбал, тэрээр, "Гэрэгэ товер”-ын 15 давхрыг Б.Баатар айлган сүрдүүлж, эзэмшигчийг нь баривчлуулж байгаад маш хямд нөхцөлөөр авсан" тухай ярьсан юм.

Харин тус барилгын эзэмшигч О.Амартүвшин энэ талаар тайлбар хийж, “Б.Энхбаяр гишүүн “Гэрэгэ” 15 давхар гээд баахан үлгэр домог шиг зүйл ярьж. Баатартай 2002 оноос Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх 8 жилийн өмнө буюу 2017 онд бид 2 ярьж хөөрөөд, нөхцөлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан ...” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл МХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшинг ажиллаж байх үед, танхимын гүйцэтгэх захирал байсан Т.Дүүрэн түүнд хандан, өөрийн X хуудастаа, "Ингэж орж ирж яахнуудээ миний найз. Ханилж явсан нөхрөө буюу намайг ингэж жийх муухай. Хэро офис нь 15 ба 14 давхраас бүрддэг. 14-ийг нь UFC ХХК зүй бусаар өгч авалцан, энэ асуудлаа надаар хөөцөлдүүлж, үр дүнд нь намайг ноднин барьж хорьсон. Үүнийг ярихгүй гэдэг тохироогоор би өөр хэрэг хүлээж суллагдсан. Би хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь намайг дахин хаялаа" хэмээн мэдэгджээ. Сонирхуулахад, МХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Т.Дүүрэнг нэр дэвшиж байхад нь АТГ-аас түүнийг цагдан хорьж байсан юм. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө