Ш.Раднаасэд: Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгаас нэр дэвшихийн тулд намайг нүүрсний хэрэгт холбон шалгуулж эхэлсэн

Ш.Раднаасэд: Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгаас нэр дэвшихийн тулд намайг нүүрсний хэрэгт холбон шалгуулж эхэлсэн

УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Маргаан МАН-ын бага хурал хуралдана. Намын даргаа сонгох сонгууль дүрмийн дагуу болно. Үүнтэй холбоотойгоор зарим мэдээлэл өгөх хэрэгтэй байна. МАН-ын даргын өрсөлдөөн УИХ, ЗГ өрсөлдөж байгаа мэт зүйлс ажиглагдаж байна. Миний байр суурь бол намын асуудал нам дотроо байх ёстой гэж үздэг. Иймд үнэнийг хэлэх ёстой гэж бодож байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД-аар найман жил ажилласан. Энэ бол урт хугацаа. Мөн энэ албан тушаал бол ХОМ өгдөггүй хэр нь төр засгийн шийдвэрт оролцдог албан тушаал. Бүх томилгоо, тендерт оролцдог. Тухайн үеийн сайд нар үүнийг нотолж ярих ёстой. ХОМ мэдүүлэхгүй бүх газар хөл гараа шургуулдаг гэсэн үг. Өнөөдөр түүний шунал хэтэрч МАН-ын дарга болно гээд явж байна. Монгол улс хөгжих хэрэгтэй. Хөгжлийн 14 мега төсөл зарласан ч өнөөдөр 14 мега хулгай болчхоод байна. Хил холболтын төсөл гэхэд ямар байна. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөл ч бий. 2.2 сая иргэний хувьцааг эзэмшиж буй “Тавантолгой орд” компанийн нэг хэсгийг Админерал ХХК газартай нь өөрийнхөө эзэмшилд авчихсан. 750 гаруй төгрөгийн тендерт ялаад нүүрсийг нь хилээр гаргачихсан байна. Энэ бол хулгай. “Бортээг” ордыг нь нэг компани авчихсан байна шүү дээ. Энэ бүх нүүрсний хулгайг ордноос зохион байгуулсан. Д.Амарбаясгалан өрсөлдөгч нараа бүгдийг нь нүүрсний хулгайч болголоо. Дахиад Монгол Улсын Ерөнхий сайд болно гээд байж байна. Нүүрсний хулгайч гэж нэрлэгдсэн хүмүүс бүгд маргааш үгээ хэлнэ. Маргааш МАН-ын дарга Д.Амарбаясгалан болбол нүүрсний хулгайч нарын нам болно. Бага хурлын гишүүд маргааш намаа сонгох уу эсвэл хулгайч сонгох уу гэдэг сонголт ирлээ” гэв

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө