УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар төмөр замын хил холболтын гэрээг хянаж, шалгах түр хороо байгуулахаар болсон талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. 

Энэ талаараа УИХ-ын Ж.Баярмаа, “Гэрээг батлах үеэр үнийн талаар би маш олон удаа асуусан. Эрдэнэс тавантолгойн урт хугацааны үнийг жишиг болгоно гэж хэлж байсан боловч яг хэдээр тогтоож байгааг огт хэлээгүй. Худалдах, худалдан авах гэрээг нууцалсан эсэхийг тогтоомоор байна. Үнэн эсэх нь тодорхойгүй явж байгаа олон асуудлуудыг нягтлах ёстой. Магадгүй энэ гэрээ нууцлалд орсон бол түр хороо байгуулж албан ёсоор авах хэрэгтэй байх" гэсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Д.Ганбат нар Нүүрсний үнэтэй холбоотой ажиллах УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг өргөн мэдүүлэхтэй холбогдох баримт бичгийг боловсруулж дуусгасан байна. Улмаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө