iSee.mn мэдээллийн сайт АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын байгууллагын 80 дугаар чуулганаас мэдээллийг дамжуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд /2025.09-22, 23/ НҮБ-ын ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганд оролцож байгаа юм. Улмаар Ерөнхийлөгч өнөөдөр НҮБ-ын индэр дээрээс улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэллээ. Энэ талаар болон бусад асуудлыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Энэ жил улс орны төрийн тэргүүнүүдийн НҮБ-ын индер дээрээс хэлсэн үгийг сонсож байхад их шинэлэг, прагматик, гол асуудлуудаа ярьсан, энх тайван руу чиглэсэн, ирэх 80 жилдээ яаж энхтайвныг цогцлоох вэ, харилцан ойлголцлоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь ярьж байна. Манай улсын Ерөнхийлөгчийн хувьд маш тодорхой улсынхаа байр суурийг илэрхийлсэн. Үүн дээр гурван санааг онцлон хэллээ. Нэгдүгээрт, дэлхий даяар геостратеги, геопалитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, дэлхийн тоглоомын дүрэм, нөхцөл байдал олон туйлтай болж байна. Үүнийг манай хоёр хөрш ч ярьж байна. НҮБ ч ярьж байна. Манай улсын байр суурь харьцангуй ондоо. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй тайлбарлаж хэллээ. Юу гэхээр дэлхий даяар олон туйлтай болж байгаа нь нэг талаас болж буй өөрчлөлт боловч нөгөө талаас олон тулгуурт гадаад бодлоготой Монгол Улсын хувьд хүсээд байх зүйл биш.
Яагаад гэхээр туйлууд хэзээ ч бие биенээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хоорондоо өрсөлддөг. Мөргөлддөг. Тийм учраас энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой манай улс орны хувьд дэлхийн дэг журам олон тулгуурт болж хувираасай гэдгээ илэрхийлж, энхтайван, найрамдал, харилцан ойлголол, зэрэгцэн хөгжих хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллаж явах ёстой гэдэг талаар тодорхой байр сууриа илэрхийллээ.
Энэ санааг манай улсын Ерөнхийлөгч зөвхөн энд ирээд илэрхийлсэн бус ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан болон бусад олон улсын хурал дээр хэлж байсан. Манай улсын бодлогын үзэл баримтлалын дагуу дэлхийн нөхцөл байдал олон туйлт бус олон тулгуурт болоосой гэж хэлсээр ирсэн. Үүндээ НҮБ гол үүргийг гүйцэтгэж яваасай гэдгээ тодорхой илдэрхийллээ. Хоёрдугаарт, Монгол Улс 800 жилийн тэртээ “Их Монголын амар амгалан"-г бий болгосон улсын хувьд ирээдүйд улс орнууд хоорондоо эвтэй, найртай, харилцан хоршсон, байгаль дэлхий, ард түмэндээ ээлтэй байдлыг бий болгоосой гэж 800 жилийн тэртээх Монголчуудн үзэл санаан дээр суурилаад “Даян дэлхийн амар амгаланг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс НҮБ-ын хүндэт индэр дээрээс хэллээ. Энэ хоёр том уриа, санаачилгаас гадна өмнө нь НҮБ-ын индэр дээрээс хэлдэг үгнүүдийн бүтцүүд байсан. Далайд гарцгүй орнуудын асуудлуудыг ярилаа. Мөн тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг харахад манай улс бүс нутагтаа буюу Зүүн өмнөд Азидаа тэргүүлж байгаа. Дэлхий нийтээрээ 17-хон хувийн биелэлттэй байхад манай улсын хувьд 66.7 хувийн биелэлттэй байна гэдэг нь тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх тал дээр манай улс тэргүүлж байна гэсэн үг. Үүнээс гадна олон талт механизм буюу НҮБ төвтэй олон талт үзэл санааг тогтмол дэмжиж ирснээ илэрхийлэв" гэлээ.