Энэтхэгийн Засгийн газартай хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн хурлаар хэлэлцэж байна

Энэтхэгийн Засгийн газартай хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн хурлаар хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.09.24/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
  • “Үндэсний кино урлагийн өдөр”, “Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр"-ийг түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэх
  • Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журам
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ. 



Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө