Б.Баярбаатар: Дэлхий дахинд газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж буй энэ үед манай улс нөөцөө тодорхойлж, олборлолтоо ярих ёстой

Б.Баярбаатар: Дэлхий дахинд газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж буй энэ үед манай улс нөөцөө тодорхойлж, олборлолтоо ярих ёстой

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Энэ талаар “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол даргалагч Б.Баярбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн зун наадмын өмнө буюу 2025.07.08-нд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. Тэр өдөр энэ сонсголын даргаар миний бие сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд багагүй судалгаа хийлээ. Ховд аймагт очиж, орон нутгийн иргэд, төсөл хэрэгжүүлэгч компанитай уулзсан. Өнгөрсөн хугацаанд газрын ховор элементтэй холбоотой төсөл хэрэгжүүлэгч компани хайгуул хийж байх үед нутгийн иргэд зогсоосон байдаг. Газрын ховор элементийг сөрөг мэдээлэл авчихсан байна. Гэтэл манай улс түүхэндээ газрын ховор элемент олборлож байсан түүх байхгүй. Өөрөөр хэлбэл, хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг эсэхийг ч мэдэхгүй гэсэн үг. Харин бид яг одоо нутгийн иргэдэд мэдээлэл өгч байна. Дэлхий дахинд ирээдүйн 30 жилд ч газрын ховор элементийн эрэлт бий. Энэ цаг үед манай улс нөөцөө тодорхойлоод олборлолтоо ярих шаардлагатай. Монгол улсад газрын ховор элементийн зургаан орд бий. Өнөөдрийн сонголд 110 орчим нутгийн иргэд оролцож байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: