"MCS" группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Тэрбээр “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүнд хандив өгнө гээд хуульдаа заачихсан байдаг. Тэрний дагуу нэг аж ахуйн нэгж 30 сая төгрөг гээд нэг групп 90 сая төгрөг өгч болно. Манай группийн хувьд нам, эвслээс үл хамааран иргэд, аж ахуйн нэгжийг төлөөлж, зөв зүйтэй зүйл хийнэ гэсэн нэр дэвшигч нарт мөнгөн хандив өргөдөг. Хэрэв аж ахуйн нэгж хандив өгөх нь буруу гэж үзвэл хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл бид нарт амар. Хандив өргөсөн гишүүдээсээ эргэж тусламж гуйдаггүй. Гуйх ч үгүй” гэв.
ВИДЕО: