Улсын дээд шүүх өнгөрсөн пүрэв гаригт АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэж баталгаажуулсан. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг дараагийн даргаа тодруулах шаардлагатай болсон билээ. Тэгвэл УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаана хийнэ. Энэ үеэр АН-ын бүлэг бүлгийн даргаа сонгоно. Өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын асуудал яригдахад Улсын дээд шүүх намын даргыг бүртгэх шийдвэр гаргасны дараа бүлгийн даргаа сонгох нь зүйтэй гэж үзсэн юм.
