МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2025.09.20/хуралдахаар болоод байгаа билээ. Тус хурал 11 цагаас эхлэх юм.
Удирдах зөвлөлийн хурлаар үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргыг сонгох асуудлыг шийдвэрлэх юм. МАН-ын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.